Хүүхэд хамгааллын аян зохион байгуулж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-14 18:10:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БСУГ-аас Цагдаагийн газартай хамтран хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хайрлая, сонсъё, хамгаалъя" хүүхэд хамгааллын аяныг эхлүүллээ. 

Энэхүү аяныг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд зохион байгуулах юм.

Аяны хүрээнд хараа хяналт султай, эрсдэлд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг гарган, байршлыг тодорхойлж, эргүүл ажиглалт хийх ба тэдэнд цахим орчин, хорт зуршил, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллах аж. 

Түүнчлэн эцэг эх асран хамгаалагчдад хүүхэд хамгааллын хууль журам, хүүхдийн нас сэтгэхүйн онцлог болон хүмүүжлийн эерэг арга зэрэг сэдвийн хүрээнд зөвлөгөө өгч, гарын авлага материалаар ханган, хүүхэд хамгааллын утас ажиллуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ