Шатахууны үнэ буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-15 14:44:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 04 дүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнэ бүх төрөл дээрээ литр тутамдаа 250-300 төгрөгөөр буурлаа.

Тодруулбал, НИК-Петровис, Шунхлай, Тэс зэрэг компанийн ШТС-ууд 300 төгрөгөөр, МТ ХХК 250 төгрөгөөр бууруулсан бол, Жаст  ойл ХХК  бууруулаагүй, дээд байгууллагаас чиглэл ирэхийг хүлээж байна гэсэн тайлдбарыг өгч байна.

Ийнхүү олон хоног хүлээгдээд байсан шатахууны үнэ буурлаа. Харин одоо үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод такси үйлчилгээний үнэд өөрчлөлт орох уу гэдэг дараагийн  хүлээлт  иргэдийн дунд үүсээд буй. 

Холбоотой мэдээ