“Мерси Кор Монгол” ОУБ-аас аймгийн ОБГ-т тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-04-27 14:06:44

Увс /МОНЦАМЭ/. “Мерси Кор Монгол” ОУБ-аас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд зориулж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар нэн шаардлагатай хамгаалах хэрэгслийн тусламжийг аймгийн ОБГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийтдээ 5.1 сая төгрөгийн өртөг бүхий уг хамгаалах хэрэгслүүдэд автомакс 3 ширхэг, амны хаалт 1000 ширхэг, хамгаалалтын хувцас 30 ширхэг, нүдний шил 100 ширхэг, бээлий 2 хайрцаг, зайнаас халуун хэмжих буу 10 ширхэг, Covid-19 цар тахлаас сэргийлэх зөвлөмж 6800 ширхэг багтжээ. Мөн аймгийн МЭГ-т малын сэг зэм устгахад зориулж 1 сая 390 мянган төгрөгийн бензиний талон, 2 ширхэг автомаск хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ