БНСУ-аас транзит нислэгээр ирэх иргэдэд нэмэлт шаардлага тавьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин нисэх гадаад улсын иргэдийн нислэг хоорондын хугацааг 24 цагаас дээшгүй байх шаардлага тавьж байна.
Үүнтэй холбогдуулан дээрх шаардлагад нийцэхгүй
нислэгийн тийзтэй гуравдагч улсаас ирэх зорчигчийг нисгэхгүй.
Иймээс энэ сарын 30-ны өдрийн
14:20 цагт Инчеон нисэх буудлаас хөөрөх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн
тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд БНСУ-д ирэх нислэг болон
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хоорондын хугацаа нь 24 цагаас илүүгүй байх
нислэгийг сонгох шаардлагатайг УОК-ын шуурхай штабаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
12 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
16 цаг