МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийнхөн Говь-Алтай аймагт ажиллав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-01 22:17:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн дөрөвдүгээр сарын 30-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Баян-Уул суманд ажиллалаа.


Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрөөс “Ус эрүүл ахуйн төсөл”-ийг Баян-Уул сумын Сум дундын эрүүл мэндийн төв, Есөнбулаг сумын “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж байгаль орчинд ээлтэй “Ариун цэврийн байгууламж”-ийг барих юм. 

Ажлын хэсгийнхэн эрүүл мэндийн төвүүдийн нөхцөл байдал, сум орон нутгийн ард иргэдийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг хийж, санал мэдээлэл солилцсон юм. 

Мөн МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажилтан Говь-Алтай аймгийн Улаан загалмай хорооны гамшигтай тэмцэх багийн гишүүдтэй уулзан, “Алтайн бүсийн төв”-д бэлэн байдлын үзлэг хяналт хийв. Түүнчлэн  Жаргалан, Тайшир сумын бэлэн мөнгө болон эрдэс тэжээлийн багц олгох тусламжид хамрагдсан малчин айл өрхүүдээр орсон юм.


Холбоотой мэдээ