Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 56,3 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-06 09:25:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 42 хувиар буурч, илрүүлсэн зөрчил 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Гэмт хэргийг төрлөөр нь ангилбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 36,8 хувь, хулгайн гэмт хэрэг 25 хувь, залилангийн гэмт хэрэг 67 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 58 хувь, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 87,5 хувиар буурчээ. Харин гэмт хэргийн бууралтыг орчин нөхцөлөөр нь авч үзвэл гудамж тайлбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 45,5 хувиар, гэр орон сууцанд үйлдэгдсэн нь 31 хувиар, согтуугаар үйлдэгдсэн  гэмт хэрэг 56,3 хувиар тус тус буурчээ. 


Гэмт хэргийн гаралт ийнхүү буурсанд телекамерийн хяналт, шуурхай бүлэг, хяналт шалгалт, эргүүл, иргэдийн оролцоо, нөлөөллийн арга хэмжээ чухал нөлөө үзүүллээ хэмээн тус Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв. 


Холбоотой мэдээ