Цахим хуралд эцэг эхийн төлөөлөл оролцов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-06 21:55:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн “Хүүхдийн төлөө зөвлөл”, “Хамтарсан баг”, “Эцэг эхийн зөвлөл”-ийн дунд цахим хурал боллоо. 

Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдал, хараа хяналт, болзошгүй осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, цаг үеийн ажил, арга хэмжээтэй холбогдуулан чиглэл өгөх зорилгоор хурлыг зохион байгуулсан байна. Цахим хурлыг тус аймгийн ГБХЗХГ-аас зохион байгуулсан бөгөөд 16 сум, 2 тосгоны 140 гишүүдийг хамруулжээ.

Түүнчлэн уг хуралд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх М.Ганбаатар оролцож гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллах чиглэлийг өглөө хэмээн Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.                             

Түүнчлэн хөл хорионы хугацаанд хурдан морины бооцоот болон бусад уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсныг хуралд оролцсон эцэг эхчүүдэд танилцуулан захирамжийг даган мөрдөж, холбогдох газруудыг хяналт тавин ажиллахыг анхааруулсан юм. 


Холбоотой мэдээ