Команд штабын дадлага сургуульд эрүүл мэндийн салбарын нийт алба хаагчид оролцжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-08 21:25:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу "COVID-19-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуульд Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан алба хаагчид оролцсон байна.


Тус аймгийн Эрүүл мэндийн газар Burtgel.mohs.mn програм хангамжаар улсын эрүүл мэндийн байгууллагуудаас "COVID-19" халдварын болон эмнэлгийн тусламж үйлчилгээний цагийн мэдээллийг өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээс цаг тутам өдөрт найман удаа, Нэгдсэн эмнэлгээс 09.00-21.00 цаг хүртэл 13 удаа тус тус авч ажиллалаа.

"COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах штабын дадлага сургуулийн цагийн байдал дээр ажиллан батлагдсан тохиолдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээний салбар дундын оролцоо, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын сургуулилтыг хийлээ хэмээн ЭМГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ