Улсын аварга малчид шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-12 14:21:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хоймор нутгийн Улсын аварга малчдын шагналыг  УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд,  ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар гардуулан өглөө.

Улсын хошой аварга малчин өрхөөр Арбулаг сумын Уртбулаг багийн малчин Мижидийн Ганбаатар шалгарсан байна. Улсын аварга малчин өрхөөр Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Төөчөөгийн Галтбаяр, Цагаан-Уул сумын Шарга багийн малчин Аюушийн Норовбадам, Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн малчин Жамцын Доржсүрэн, Шинэ-Идэр сумын Нүхт багийн малчин Чойнорын Түдэвванчиг, Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн малчин Даваасүрэнгийн Даваадорж, Ринченлхүмбэ сумын Ёлт багийн малчин Гүрбадамсэдийн Дагвасүрэн, Арбулаг сумын Сүмбэр багийн малчин Мачуухайн Батбаяр, Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Даваагийн Нямцэрэн, Рашаант сумын Энхтал багийн малчин Алтанхуягийн Оюунсүрэн нар шалгарчээ.

Холбоотой мэдээ