"Зохиолч багш" уралдаанд 500 гаруй бүтээл ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-12 14:02:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас 2020 оныг “Соёлын дархлааг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өв соёлоо сурталчилсан олон ажил хийж байгаагийн нэг нь “Зохиолч багш” уралдаан юм.

Монголын уламжлалт аман өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой тус уралдаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар оролцож, үлгэр, сургамжит өгүүллэг зэрэг 500 гаруй бүтээлийг зохион уншигчдын хүртээл болголоо.

Ажлын хэсгээс зохиол, бүтээл дэх уншигчдын хандалт, агуулга, сурган хүмүүжүүлэх үзэл санаа, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон байдал зэргийг харгалзан шалгаруулалт хийсэн бөгөөд Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгийн багш Б.Уянга “Хумбан аягатай тараг”, Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн багш Ч.Оюунцэцэг “Зочин”, Уянга сумын 1 дүгээр сургуулийн багш Т.Мөнгөнзул “Сургамжит өгүүллэг” зэрэг бүтээлээрээ тус тус тэргүүлжээ.

Холбоотой мэдээ