“АУМ-Алт” ХХК сумынхаа эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-05-13 11:22:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Уянга суманд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “АУМ-Алт” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Уянга сумын Эрүүл мэндийн төвд мэс заслын унтуулгын аппаратыг бусад тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хамт хандивлажээ.

Мөн тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн тасагт автомашин бэлэглэсэн байна.

“Аум-Алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж нь сум, орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ард иргэдэд тусламж өгөхдөө гар татдаггүй нэгэн гэдгийг нутгийн зарим хүмүүс ярьдаг. Тус компани 2019 онд улсын төсөвт 245 сая төгрөгийн татвар төлж, “Шилдэг  тэргүүний татвар төлөгч байгууллага”-аар шалгарчээ.

Холбоотой мэдээ