Энэ оны эхний дөрвөн сард 24.9 мянган эх амаржжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар 24.9 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 22-оор нэмэгджээ.
Амаржсан эхчүүдийн 18.6 мянга буюу 74.5 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 121 буюу 0.6 хувиар буурчээ.
Нийт амаржсан эхчүүдийн 97 нь гэртээ төрсөн байна.