"Шинэ суурьшлын бүс"-д 1600 өрх суурьшина

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-05-14 18:25:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор суманд "Шинэ суурьшлын бүс"-ийг есдүгээр багийн нутаг дэвсгэрт буюу аймгийн Нисэх онгоцны буудлын аюулгүйн зурвасын баруун талд, Говь-Алтай, Баянхонгор аймаг чиглэлийн улсын чанартай авто замын урд талд төлөвлөөд буй.

Нийт 320 га талбайд 2126 өрхийн 7441 хүн ам суурьших ба Засаг захиргаа, нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууц болон нийтийн орон сууцны барилга байгууламжууд төлөвлөн, эхнээсээ барьж байна.

"Шинэ суурьшлын бүс"-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ онд улсын төсвөөс 640 хүүхдийн сургууль, 14 ортой эрүүл мэндийн төвийн барилга барьж байгаа бол ОНХС-гийн хөрөнгөөс 200 сая төгрөг шийдэж, цахилгаанаар хангах ажил өрнөж байгаа аж. Тус бүсэд 1600 өрхөд газар өмчлүүлэхээс энэ онд 500 өрхөд газар өмчлүүлж байгаа юм.

Аймгийн төвийн хөгжлийг хурдасган, шинэчлэн зохион байгуулах замаар илүү үр ашигтай орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан тээвэр, дэд бүтцийн оновчтой шийдэл, сүлжээ бүхий шинэ суурьшлыг бий болгох зорилгоор ийнхүү шат дараатай ажлууд өрнөж байна.

Холбоотой мэдээ