УИХ-ын сонгууль-2020: “ШИНЭ Эвсэл”-ээс нэр дэвшигчид

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-18 16:44:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монголын Үндэсний ардчилсан нам нэгдэн “ШИНЭ эвсэл” байгуулан оролцохоор батламжаа авсан. Улмаар тус эвсэл нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрсийг СЕХ-нд хүргүүлээд байна.


Тус эвслээс нэр дэвшигчдийн тоон мэдээллийг танилцуулбал докторын зэрэгтэй 8, магистрийн зэрэгтэй 28, бакалавр 31, бүрэн дунд боловсролтой 2 иргэн байна. Үүнээс инженер 15, эдийн засагч, санхүүч 16, улс төр судлаач, төрийн удирдлагын судлаач 4, их эмч, багш 8, нийгмийн ухааны салбарын 5, хуульч, эрхзүйч 12, малчин 3 3, иргэний нийгмийн төлөөлөгч 3, мэргэжлийн холбоодоос 7, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Насны хувьд 25-40 насны 10, 40-50 насны 27, 50-ис дээш насны 37 иргэн байгаа аж.


Эдгээр иргэний материалыг хуульд нийцэж байгаа эсэхийг СЕХ хянаж, ирэх сарын 2-нд нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх боломжтой болох юм.


"ШИНЭ эвсэл"-ээс СЕХ-нд хүргүүлсэн нэрс:









Холбоотой мэдээ