Коронавирусээр халдварласан 26 хүн эдгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-19 11:39:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "СОVID-19"-өөр өвдсөн хоёр хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 140 тохиолдлоос 26 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, 182 хүн эмчилгээ болон хяналтад байгаагаас коронавирусээр халдварласан 114 хүн эмчлүүлж байна. 

ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар гээд дөрвөн лабораторид өчигдөр нийт 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээ багтжээ.


Холбоотой мэдээ