Төрийн албан хаагчдын зэрэг, дэвийг ахиуллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-28 12:49:28

Увс /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуулийн дагуу ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад Увс аймгаас төрийн захиргааны 69 албан хаагч хамрагдаж, амжилттай төгссөн байна.

Эдгээр төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв олгож, үнэмлэх гардуулах үйл ажиллагааг Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Мөн төрийн албаны зэрэг, дэв олгуулахаар 136 албан хаагчийг Төрийн албаны салбар зөвлөлд өргөн мэдүүлснээс хууль журмын шаардлага хангаж буй 115 албан хаагчдад аймгийн Засаг даргын захирамжаар зэрэг, дэвийг шинээр болон ахиулан олголоо.

Холбоотой мэдээ