“Утаат тамхинаас татгалзаж-уушгиа аваръя” уралдааны хугацаанд 58 кг тамхины иш цуглуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-29 14:13:02

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн  Эрүүл мэндийн газраас зарласан “Утаат тамхинаас татгалзаж-уушгиа аваръя” болзолт уралдааны дүн өнөөдөр гарлаа.

Тус уралдаанд 14 иргэн, 10 байгууллага материал ирүүлснээс албан байгууллагуудын төрөлд 1-р байрыг “Үйлчилгээний нэгдсэн төв”, 2-р байрыг “Увс нам бус телевиз”, 3-р байрыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэл, уламжлалтын тасаг, тусгай байрыг Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон тус тус эзэлсэн байна.

Харин иргэний төрөлд 1-р байрыг Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтан Я.Хүрэлбаатар, 2-р байрыг Улаангом сумын 10-р багийн иргэн Д.Балжинням, 3-р байрыг Б.Мөнхбат, тусгай байрыг Б.Алтанзул нар эзэлж, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Уралдааны хугацаанд 58 кг тамхины иш, 623 ширхэг хайрцаг цуглуулсан байна. Мөн уралдаанд оролцогчид хорт зуршлын хэрэглээг бууруулах, тамхидалт болон дам тамхидалтаас үүдэлтэй халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр зурагт хуудас олон нийтийн газруудад байршуулж, тайлан мэдээгээ аймгийн ЭМГ-т хүргүүлжээ.

Холбоотой мэдээ