“Цагаан уул 2020” наадмын эцсийн шатанд 13 найрагч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-05-29 12:57:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын Холбооноос 1992 оноос хойш 21 дэх жилдээ зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын II шатны оролцогчид тодорлоо. 

Энэ жил тус наадмыг “Андуудаа хайрыг түгээе, Андуудаа хайраар хөглөе, Андуудаа хүчээ нэгтгэе” уриан дор анх удаа цахим сүлжээгээр зохион байгуулснаараа онцлогтой. 

Наадмын I шатны шалгаруулалтад Монгол, Хятад, Япон, Солонгос улсад суугаа 100 гаруй яруу найрагчийн 148 бүтээл ирүүлснээс II шатанд Улаанбаатар хотоос гурав, Орон нутгаас ес,  гадаадад суугаа нэг, нийт 13 оролцогчийн бүтээл шалгарсан юм.

Шалгаруулалтыг Монголын Залуучуудын Холбоо,  Монголын Зохиолчдын эвлэл,  Залуу удирдагч сан, Залуу яруу найрагчдын холбооны шүүгчдийн оноолт болон сошиал хандалтыг үндэслэн шалгаруулжээ. Наадмын ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “Номин Даатгал” ХХК, “Эс Девелопмент”  ХХК, дэмжигч байгууллагаар “Интер ном ХХК  ажиллаж байна.   

   

Уралдааны эцсийн шатны шалгаруулалт 6 дугаар сарын 6-нд болж, шилдгүүдээ тодруулах юм.

Холбоотой мэдээ