Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-29 14:18:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын дарга ирэх сард Монгол Улсын 2000 иргэнээ эх оронд нь татан авах шийдвэр гаргасан тухай Шадар сайдын ажлын албанаас өнөөдөр мэдээлэв.


Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман удаагийн захиалгат нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд,

  • 06 дугаар сарын 10-нд Казакстан,
  • 06 дугаар сарын 11-нд Токио,
  • 06 дугаар сарын 15-нд Энэтхэг,
  • 06 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • 06 дугаар сарын 18-нд Сөүл
  • 06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.

Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна.

Захиалгат нислэгээр ирэх иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.


Манай улс өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд нийт гадаадын 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчраад байна.

Холбоотой мэдээ