Охиноо голсон ээжид 5 жилийн ял оноолоо

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-09 14:23:32

Хүүхдээ орцонд оpхисон ээжийн гэмт үйлдлийг  Шүүхээр хэлэлцээд 5 жилийн хорих ял, хамсаатан эгчид нь 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.

Өнгөрөгч оны 12 дугаар 21-22-нд шилжих шөнө байрны орцонд 1 нас 8 сартай охиноо орхиж явсан гэмт хэрэг гарчээ. Орцонд хаягдсан охин хоёр уушгиндаа хатгаатай, витамины хэт дутагдалд орсон, нүдэнд нь цагаан унасан өвчин илэрсний дагуу  эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан ч, нэгдүгээр сарын 13-ны өдөр нас барсан юм. Уг хэргийг төрсөн эгч, дүү болох Д, Ч нар үйлдсэн нь илэрчээ. Тэднийг цагдаагийн газраас олж илрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээр дээрх ялыг оноожээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ