Тэс сумын Соёлын төвд техник хэрэгсэл нийлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын Соёлын төв улсын төсвийн 40 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөгжим аппаратур, тайзны гэрэлтүүлэг, үзэгчдийн сандал
зэрэг 22 нэр төрлийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдлаа.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан соёл урлагийн үйлчилгээг хөдөөгийн баг, сумын иргэдэд
мэргэжлийн түвшинд хүргэх зорилтын хүрээнд өнөөдөр ийнхүү эдгээр техник хэрэгслийг
хүлээлгэн өгсөн байна.
Тэс сумын Соёлын төвд техник тоног төхөөрөмж нийлүүлэх
ажлыг З.Нямсүрэн захиралтай “Ногоон жуужай” компани хариуцан гүйцэтгэжээ.
Тэс нь 5000 гаруй хүн амтай Увс аймгийн хамгийн том
сум юм.