Алтай хот шинэ худалдааны төвтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай хотын Жаргалант багийн нутаг дэвсгэрт "АНХ" худалдааны төв барилга угсралтын ажлаа эхлүүллээ.
Уг худалдааны төв нь нийт 18,000 м.кв талбайд авто зогсоол, ногоон байгууламж, автомашин болон явган хүний зам, халаалт цэвэр, бохир усны системийг нь бүрэн шийдэгдэхээр барилгын зохион байгуулалтаа хийжээ.
"Өөдрөг Баян" ХХК-ийн гүйцэтгэж буй энэхүү цогцолбор нь ашиглалтад орсноор хамгийн багадаа 200 гаруй шинэ ажлын байр бий болж, Алтайнхан ил задгай худалдаа хийхгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, тохилог, дулаан, орчин үеийн чанарын шаардлага хангасан үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх боломжтой болох юм. Энэ өдрүүдэд тус худалдааны төвийг үүсгэн байгуулагч "Алтай нутгаа хөгжүүлье" ТББ-ын тэргүүн Д.Ариунболд барилгын ажлын үйл явцтай танилцлаа.