Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн гурван сурагч спортын мастер цолтой төгсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-18 16:41:15

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын ЕБС-ийн 5-р сургууль буюу спортын төрөлжсөн сургалттай сургуулийн төгсөгчид ерөнхий боловсролын гэрчилгээгээ гардан авлаа.

5-р сургуууль нь орон нутаг дахь спортоор төрөлжсөн анхны сургууль юм. Энэ хичээлийн жилд Спортын мастер цолтой гурван сурагч төгсөж байна. Тэд чөлөөт, жудо бөхийн азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медалийг авсан юм. 

2019-2020 оны хичээлийн жилд энэ сургуулийн хоёр бүлгийг 44 сурагч төгслөө.

Цар тахлын хөл хорио тогтоосон үед тус сургуулийн сурагчид цахим болон танхимын давтлагад идэвхтэй хамрагджээ. Мөн сурагчид бэлтгэл сургуулилт гээд завгүй байдаг ч ерөнхий эрдмийн хичээлээрээ хоцрогдолгүй, ийнхүү амжилттай төгсчээ.  

 

Холбоотой мэдээ