Цагдаагийн газарт 103 гомдол мэдээлэл бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-22 21:16:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш зургаадугаар сарын 22-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт 103 гомдол мэдээлэл бүртгэгджээ.


Тус газрын эрх бүхий албан тушаалтнууд эдгээр гомдол мэдээллийг бүртгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Нийт гомдлын дийлэнх хувийг сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, эд зүйл өгөхийг амалсан, хэлцэл хийсэн гэх мэдээллүүд эзэлж байна. 

Одоогоор тус аймгийн МАН-ын сонгуулийн ажил эрхэлсэн байгууллагаас гомдол гаргасны дагуу АН-ын нэр дэвшигчдийг холбогдуулан иргэд сонгогчдод бэлэн мөнгө тараасан, эд зүйл амалсан гэх үйлдэл шалгагдан Прокурорын байгууллагад шилжээд байна хэмээн тус газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Буянхишиг танилцууллаа.


Холбоотой мэдээ