Сонгогчдын ирц 1992 онд хамгийн өндөр үзүүлэлттэй байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-24 19:09:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталснаас хойш УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиа өнөө жил хийж байна. Өнгөрсөн сонгуулиудаас хамгийн анхны буюу 1992 оны УИХ-ын сонгогчдын ирц 95.6 хувь буюу түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт аж. 


1992 оны УИХ-ын сонгуулийн томсгосон 26 тойрогт 10 намаас болон бие даагч нийт 293 хүн нэр дэвшин өрсөлдөж байв. Тухайн үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсны 1,018,529 нь сонгууль өгөх насных байжээ. 


Ингээд өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуультай холбоотой тоон мэдээллийг СЕХ-ноос мэдээлснээр хүргэж байна. 









Холбоотой мэдээ