"Номин Холдинг" ХХК онцгой байдлын алба хаагчдад талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-03 09:50:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИД-т өнгөрсөн сард гарсан галыг шуурхай арга хэмжээ авч, цаг алдалгүй унтраан, ажилтан, алба хаагч, үйлчлүүлэгчдийн амь, эрүүл мэндийг авран хамгаалсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад “Номин Холдинг” ХХК-ийнхан талархал илэрхийллээ.


Энэ үеэр УИД-ийн сэргээн босголтод зориулан гаргасан бэлгийн картын дээжсийг талархлын бичгийн хамт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулав.


УИД-ийн сэргээн босголтод зориулан гаргаж байгаа бэлгийн картыг “Номин сүлжээ” дэлгүүрийн бүх салбарт худалдаж эхэлсэн бөгөөд бэлгийн картын худалдан авалтын нийт үнийн дүнгийн тодорхой хувийг ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-т техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх сайн үйлсэд зориулах аж.  


Холбоотой мэдээ