Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Тодруулбал,
Баярын өдрүүд буюу 10, 11,12-нд дуу цахилгаантай бороо орно. Мөн үеэр салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ гэж тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв. Харин агаарын температур бага зэрэг сэрүүсч, Алтайн уулархаг нутгаар, шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй байх ажээ.
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
20 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар