Борооны улмаас Хязаалан насны уралдааныг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-07-10 08:21:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам өнөөдөр /2020.07.10/ Хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч нийслэл орчим тэр дундаа Хүй долоон худагт бороо их орж байгаагаас Морины салбар хорооноос уралдааныг түр хойшлуулсан байна.


Хязаалан насны морьд 07.00 цагт гарааны зурхайгаас хөдлөх байсан юм. Одоогийн байдлаар Морины салбар хороо хуралдаж, цаг агаарын нөхцөл байдлыг харж, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан шийдвэр гаргах юм байна.

Холбоотой мэдээ