Ховд суманд нэхий боловсруулах цех ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-10 12:09:37

Увс /МОНЦАМЭ/. Ховд сумын “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны хамт олон хонины нэхий боловсруулах цехтэй болсон байна. Ингэснээр тэд үс ноос унахгүй, үнэр гарахгүй, ус бороонд орсон ч зөөлөн хэвээрээ, эрвээхэй идэхгүй гэх мэт олон давуу талтай нэхий боловсруулж эхэлсэн байна. Сүүлийн үед малын арьс шир ямар ч үнэгүй болж хог дээр хаягдаж байгаа энэ цагт нэхий боловсруулах цех хөдөөгийн алслагдсан суманд ашиглалтад орсон нь сайшаалтай байна. Тус хоршооны хамт олон ямар ч үнэгүй болсон, бас түүхий эдийн нөөц нь хэзээ ч дуусашгүй хонины нэхийг ашиглан олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийх болсондоо сэтгэл хангалуун байгаа аж.

Холбоотой мэдээ