Коронавирусээр халдварласан 30 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-10 11:53:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д 67 хүн  эмчилгээ, тандалт ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 328 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын 227 тохиолдол бүртгэгдэж, 197  эдгэрлээ. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй  27 өвчтөний биеийн байдал хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна.


Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 328 нийт сорьцод шинжилгээ хийхэд  коронавирус илрээгүй байна.  Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байсан  3 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 261 иргэн, давтан шинжилгээнд хамрагдсан 29 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 9 сорьц, Алтанбулаг булгийн боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 25 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу багтаж байна.

 

Түүнчлэн Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор өчигдөр шөнө ирсэн 42 настай  эмэгтэй агаарын хөлөгт амаржин хоёр ихэр охин төрүүлжээ. Эх, хүүхдийн хамт ХӨСҮТ-д  тусгаарлагдаж байгаа аж.

 

И.Даваадорж

 

Холбоотой мэдээ