Ойрын үед хүн төрөлхтөнд нийтийн дархлаа тогтохгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-30 12:54:54

ЖЕНЕВ. /TASS/. Хүн төрөлхтөн ойрын үедээ коронавирусний халдварт өвчний эсрэг нийтийн дархлааг бий болгож чадахгүй гэж үзэж байгаагаа ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мэдэгджээ.


“Нийтийн дархлаа бий болох талаар ярихын тулд дэлхийн хүн амын хэдэн хувь нь коронавирусээр өвчлөхийг бид мэдэхгүй. Хүн амын 60-80 орчим хувь нь өвчилнө гэж эрдэмтдийн дийлэнх нь үзэж байна. Зарим нь илүү бага хувьтай байна гэж үзэж байна. Хэдэн хувийг эзэлсэн ч бай бид нийтийн дархлаа тогтох үйл явцад ойрхон биш байна. Өөрөөр хэлбэл, биднийг дархлааны түвшинд хүрэхээс өмнө коронавирус дахин хэсэг хугацаанд нийгмийг зовооно гэсэн үг юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


“Хүн амын 70 хувьд нь дархлаа тогтоохын тулд вирусыг улам тархах боломжийг бид олгох ёстой хэдий ч хожим нь юу болох вэ? Эмнэлгүүд дүүрч, нас баралтын маш олон тохиолдлыг харах болов уу” гэж тэрбээр мөн ярьсан байна.  

Холбоотой мэдээ