Багийн Засаг дарга, эмч нарыг унаажуулав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-07-31 12:25:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Булган, Дэлүүн, Толбо зэрэг долоон сумын Багийн Засаг дарга болон хүний эмч нарт мотоцикл олголоо.

Мотоциклыг гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 27-ны өдөр Өлгий хотод Авто тээврийн төвд болов.

"Бид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн, шуурхай хүргэх зорилгоор 2019 онд таван сумын багийн Засаг дарга, эмч нарыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар унаатай болгосон. Харин энэ удаад БНХАУ-ын тусламжийн мөнгөөр үлдсэн сумуудад 100 ширхэг мотоцикл олгож байна. Унаажуулах ажилд багийн Засаг дарга, эмч нараас гадна зарим сумууд дахь цагдаа, хил хамгаалах байгууллагын алба хаагчид ч хамрагдаж байна" гэж аймгийн Засаг дарга А.Гылымхан хэллээ.

Холбоотой мэдээ