А.Амбасэлмаа: Эдгэрсэн хүмүүсээс 166 нь ажиглалтаас гарсан

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-08-03 11:34:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 2-нд 429 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд бүх хариу сөрөг гарсныг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Үүнийг задалж танилцуулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор долдугаар сарын 20-нд ирсэн иргэд, Афгинастаас ирсэн цэргүүд, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван эмч, ажилтан, мөн ажиглах байранд тусгаарлагдаж буй найман хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй байна. Түүнчлэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ багтжээ.

Тэрбээр, Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэнээс 230 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д 63 хүн эмчлүүлж байгаа юм. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа. Мөн эдгэрээд эмнэлгээс гарсан 230 иргэнээс 17 хүн сувилалд, 47 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 166 хүн ажиглалтаас гарсан" гэлээ.

Холбоотой мэдээ