Элчин сайд Доан Тхи Хыөнг Дарханд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-14 16:43:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа элчин сайд эрхэмсэг хатагтай Доан Тхи Хыөнг, ХХААХҮЯ-ны төлөөлөл өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрээр Дархан Арьс ширний цогцолбор, Эрчимжсэн мал аж ахуй, Дархан үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцжээ.  

Айлчлалын эхэнд Дархан-Уул аймгийн үйлдвэрийн бүс нутагт баригдаж буй арьс ширний цогцолборын бүтээн байгуулалттай танилцаж, төслийн хэрэгжилтийн талаар холбогдох удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Үүний дараагаар аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар холбогдох удирдлагуудтай хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, төслийн удирдлагууд оролцсон юм. Вьетнам улсаас дээрх төсөл хөтөлбөрт хамтран ажиллах аж ахуйн нэгж байгууллагуудыг зуучлахаар болжээ.

 

Холбоотой мэдээ