“Novavax” компани Чехэд 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-26 12:59:43

ПРАГ. /TASS/. Америкийн “Novavax” эмийн компани Чехэд 1 тэрбум тун коронавирусний вакцин гаргахаар төлөвлөж байна. Энэ тухай Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш сэтгүүлчдэд мэдэгджээ.


Novavax компани нийт 2 тэрбум тун коронавирусний вакцин үйлдвэрлэхийг зорьж байгаа бөгөөд 1 тэрбум туныг нь Чехэд гаргахаар төлөвлөж байна. Эмнэлзүйн туршилтуудад манай улсын 300 орчим иргэн оролцох боломжтой. Тэднийг сайн дурынхнаас сонгоно” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Праг хотоос хэдэн км зайд орших хотод байрладаг “Praha Vaccines” эмийн үйлдвэрт нэг тэрбум вакциныг үйлдвэрлэх аж. Вакцины эмнэлзүйн туршилтын үе шат 10 дугаар сард эхэлнэ.  


Эмнэлзүйн туршилтууд амжилттай хийгдэж дууссаны дараа вакцин нийлүүлэх гэрээг эрх баригчид “Novavax компанитай байгуулах бодолтой байна.


Европын холбооны бүх гишүүн улсад зориулагдсан коронавирусний вакцины төвлөрсөн худалдан авалтын талаарх Европын комиссын санаачилгад Чех өмнө нь нэгджээ. Европын комисс энэ асуудлаар “AstraZeneca, SanofiJohnson&Johnson, BioNTech/Pfeizer, CureVac и Moderna” компаниудтай яриа хэлэлцээ хийж байна. 

Холбоотой мэдээ