Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамж үйлчилгээ сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 11:21:58

2012-2016 онд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамж үйлчилгээнд 2723 хүн хамрагдаж, 304,6 сая төгрөгний хөрөнгө зарцууллаа гэж Архангай аймгийн НХҮХ-ээс мэдээллээ.

2016 онд энэ үйлчилгээнд 60 сая төгрөг зарцуулах аж. 2015 онд л гэхэд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хамт олны бүлэг бүрдүүлэх орлогын эх үүсвэртэй болгох төслөөс 45 бүлэгт 45 сая төгрөг, зургаан аж ахуй нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлсэн үйлчилгээнд 15 сая төгрөг олгожээ.

Төсөл хэрэгжүүлэгч бүлэгтэй шинээр гэрээ байгуулж ашигласны үр дүнд төслийн санхүүжилтыг зориулалт бусаар зарцуулалгүй, үйл ажиллагаагаа өргөтгөж, төслийн тогтвортой байдал бий болгожээ. Мөн гэрээт ТББ-уудад гүйцэтгэлээр нь санхүүжилт олгодог болсноор үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ