Мод тарих өдрөөр Цэцэрлэгт хүрээлэнгийн суурь тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 13:45:59

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ өдөр Ховдчууд  их, бага хоёр голын дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар суурь тавьж, бас нэг шинэ ажил эхлүүлж байгаа нь онцлог байлаа. Энэ тухай Ховд аймгийн  Байгаль орчны газрын дарга З.Лхамхүүтэй уулзаж  тодрууллаа.

-Энэ жилийн мод тарих ажил ямар онцлогтой болж байна вэ?

-Байгаль орчин аялал жуулчлалын газраас аймгийхаа бүх сум байгууллагуудад мод тарих талаар  албан тоот илгээсэн. Ерөнхийдөө ажлын таван өдрийн дотор хэдэн төрлийн, хичнээн ширхэг  мод тарьсан талаар тодорхой  хариу ирүүлнэ.

Өнгөрсөн жил  Яамны сайдаас зарлаад сая мод тарих уриан  манай аймаг  109,0 мянган мод   тарьсан. Энэ жил аймгийн засаг дарга үүрэг өгч,  2015 онд тарьсан модны  тооноос давуулж тариарай гэдэг чиглэл өгсөн.

Ховдчууд их, бага  Буянт голын дунд тариад мод байгаа нь явцын дунд цэцэрлэгт хүрээлэн болж хөгжинө. Энэ жилийн мод тарих өдрөөр Жаргалант сумынхан цэцэрлэгт хүрээлэнгийн суурь тавьж байгаагаараа илүү онцлогтой. Энд 10-аад хоногийн дараа МонЭнКо 10-аад га газар мод  үргэлжлүүлэн тарина.

-Модны төрөл зүйл нэмэгдэж байгаа юу?

-Ерөнхийдөө  манай аймагт бургас, улиас голдуу тарьдаг байсан бол энэ жил бүх аж ахуйн нэгжүүд модны төрлөө нэмж, аймгийн хэмжээнд ургаж байгаа модны зүйл 28 болж өссөн. Гоёлын мод Булган суманд давуу ургаж байна.

Ер нь бүх сум мод тарьж байна. Миний хувьд ажлаа авснаас хойш сумдын  байгаль хамгаалагч нарыг 2  га газартай болгож, өөрсдөд нь хариуцуулж өгөөд  мод үржүүлэх талбайтай болгосон. Өөрсдөө модны нөөцтэй сумууд тэндээ тарьж байна. Мод тарих сонирхолтой хүмүүс ер нь  хаана ямар ховор мод  байна түүнийг тарьж байна

-Энэ жил иргэн хувь хүмүүс мод тарих ихээр ажиглагдаж байна? 

-Энэ жилийн онцлог  бол иргэн Чимэдцэрэн голт бор нэртэй гоёлын мод  1000 ширхэгийг  хотын  төвд тарьж байна. Хотын захирагч асан Ж.Бямбаа гуайн хүүхдүүд  маш олон төрлийн модтой болж, долоогоно, тэхийн шээг үрээр тарьж, одоо 6-7 настай болж талбайд гаргах нөхцөл бүрдсэн байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ