25 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-09 11:03:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний тасаг Тайванийн Хүүхэд Гэр бүлийг дэмжих сантай хамтран "Хүүхдэд ээлтэй нүдний кабинет төсөл" хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн Нүдний тасагт Си Ай Ти компани 8 төрлийн 25 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Ийнхүү хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсноор хүүхэд, нярай болон иргэдэд нүдний тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, сум орон нутагт нүдний нарийн мэргэжлийн тусламжийг хүрч үзүүлэх боломж бүрджээ. Нүдний эмч М.Жавзандулам нь Тайванийн Хүүхэд Гэр бүлийг дэмжих санд төсөл явуулж дэмжигдсэн бөгөөд  орчин үеийн нүдний тоног төхөөрөмжийг орон нутагт нэвтрүүлсэн анхны аймаг болж байгаагаараа онцлог юм байна.



Холбоотой мэдээ