Уртрагийн давааг дүйцүүлэх алба хааж байгаа залуус нутгийн иргэд хамтран засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-09 14:42:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн Уртрагийн давааг 33 жилийн дараа цэргийн алба биеэр дүйцүүлэн хааж байгаа албан хаагчид болон нутгийн иргэд хамтран засварлана.

Жил бүрийн намар 10-р сарын 20-ноос эхлэн Уртрагийн даваагаар тус  багийн иргэд, машин болон ердийн хөсөг, хайнаг, сарлагийн шараар нуруу ачин нүүдэл хийдэг. Сүүлийн жилүүдэд нүүдлийн зам болон гүүрүүд эвдэрсэн учраас машин техник явах хүндрэлтэй, эвдэрсэн гүүрээр гарах үед малын хөл хугарах тохиолдол гарч байгаа гэнэ.


Мөн Хоног цолын рашаанд жил бүр 200-500 гаруй иргэн тус даваагаар дамжин амардаг. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын зорилгоор иргэд ихээхэн  зорчдог болсон учраас энэ жил Уртрагийн давааны 6 модон гүүр, 269,5 метр замыг засварлахаар болжээ. Тус давааны өндөр 3088 метр өндөр бөгөөд 1987 онд аймгийн хэмжээний цэргийн насны бүх залуусыг дайчлан засаж байжээ. 


 

Холбоотой мэдээ