Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 263 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-13 10:39:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:45 цагт “Буянт-Ухаа“ Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.

Нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 30, жирэмсэн 7, өндөр настан 3, эрүүл мэндийн шалтгаантай 18, дадлагажих ажилтан 67, бусад шалтгаантай 138 иргэн  байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын газар, “Амар” зочид буудалд 21 хоног тусгаарлалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ