Сүүлийн таван жилд нярайн эндэгдэл буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-26 13:19:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дутуу төрсөн нярайд туслах “Save Angel's” төслийн нээлт “Өргөө” амаржих газарт энэ сарын 25-нд боллоо.


"JCI Монгол" байгууллага болон МҮОНТ хамтран тус амаржих газарт шаардлагатай байсан дутуу нярайн эмчилгээнд зориулсан 150 сая төгрөгийн өртөг бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжийг гардуулав.

 

"JCI Монгол" байгууллагаас сүүлийн таван жилд дутуу төрсөн нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор ЭХЭМҮТ, Амгалан, Өргөө амаржих хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд нярайн эндэгдэл 19-5 хувь болтол буурсан байна.

 

“Өргөө” амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг хэлэхдээ, “Манай төрөх газарт жилд 12 мянган эх амарждаг. Өнөөдрийн байдлаар 8400 эхийг эсэн мэнд амаржуулаад байна. Одоо он дуустал 2000 гаруй эхийг хүлээн авна. Энэхүү төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсондоо таатай байна” гэв.

 

Эрүүл мэндийн салбарын тухайд 32 долоо хоногоос хойш дутуу нярайг хүлээн авч эмчилж эхэлжээ. Ингэснээр төрөх эмнэлгийн ачаалал нэмэгдсэн гэдгийг төрөх эмнэлгийн эмч нар ярьж байлаа. Тиймээс төрөх эмнэлгийн ачааллыг бууруулахад МҮОНТ, "JCI Монгол" байгууллагын хандивласан тоног төхөөрөмж чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг салбарынхан онцолсон юм.



Холбоотой мэдээ