Коронавирус улирлын чанартай халдварт өвчин болж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /TASS/.
Коронавирус улирлын чанартай халдварт өвчин болж магадгүйг Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге үгүйсгэсэнгүй.
“Хэзээ
гэдгийг нь мэдэхгүй ч ийм болох боломжтой. Нөхцөл байдал сайнаар эргэнэ гэж
найдаж байгаа ч муугаар эргэхэд бэлтгэлтэй байгаа” хэмээн тэрбээр хэлжээ.
Түүнчлэн
коронавирусний гарал үүсэл байгалийнх юмуу зохиомол гэдгийг батлах мэдээлэл
ДЭМБ-д хараахан байхгүй гэдгийг Ханс Клюге мэдэгдэхийн сацуу вирусний гарал үүслийг Хятадын шинжээчид судалж байгаа гэдгийг цохон тэмдэглэв.
Хятадад
2019 оны сүүлчээр коронавирусний халдварт өвчин дэгдэж, 3 дугаар сарын 11-нд
ДЭМБ коронавирусийг цар тахал хэмээн зарласан юм.