95 нэр дэвшигч өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-01 13:37:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас 41, Ардчилсан намаас 41, Монгол Ардын Хувьсгалт намаас 8, бие дааж 5 нийт 95 нэр дэвшигч оролцохоор үнэмлэхээ гардан авлаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 4 нам нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж нийт 4 намаас 92 иргэн, бие даан нэр дэвшихээр 5 иргэн холбогдох баримт бичгээ ирүүлсэн байна. Аймгийн сонгуулийн хороо нягтлан шалгаж 9 дүгээр сарын 14,16-ны өдөр 85 нэр дэвшигчийг бүртгэж, 12 нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, баримт бичиг дутуу ирүүлсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Эдгээр 12 иргэнээс  Ардчилсан намаас нэр дэвшсэн 5, Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшсэн 5, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас нэр дэвшсэн 1, бие даан нэр дэвшигч 1 иргэнийг тус тус нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, Ардчилсан намын 5, Монгол Ардын Хувьсгалт намын 4, 1 бие даан нэр дэвшигч зөрчлөө арилгаж, дахин бүртгүүлэх хүсэлтээ ирүүлснийг нягтлан шалгаж нэр дэвшигчээр бүртгэсэн байна.



Холбоотой мэдээ