Ахмад багш нарт хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-01 22:10:37

Ховд /МОНЦАМЭ/. Дэлхийн болон Монголын багш нарын өдөр, Ахмадын баярыг тохиолдуулан Ховд аймгийн 80-аас дээш настай ахмад багш нарт хүндэтгэл үзүүллээ.

Тус үйл ажиллагааг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулав.

Энэ үеэр иргэдийн сурч боловсрох, хөгжих нөхцөлийг хангахын төлөө орон нутгийн боловсролын салбарт олон жил ажилласан 80-аас дээш настай 18 ахмад багш оролцсон юм.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү тэргүүтэй удирдах ажилтнууд тэдэнд хүндэтгэл үзүүллээ. Мөн боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, зарим анхаарах асуудлын талаар харилцан ярилцав. 

Холбоотой мэдээ