Хөвсгөл арт галерей нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-05 11:21:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Зураач урчуудын холбоо, ерөнхий боловсролын сургуулийн зураг зүй, технологийн багш нартай хамтран "Хөвсгөл арт" галерей байгуулжээ. “Тус  галерей нь тогтмол үйл ажиллагаа явуулж зураач урчуудын бүтээлийг олон нийтэд сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ” гэдгийг аймгийн БСУГ-ын дарга Ц.Ганзориг нээлтийн үеэр онцолж байлаа.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 50 гаруй зураач уран бүтээлчид байдаг бөгөөд энэ удаа 30 орчим уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг дэлгэн тавьсан байна. Цаашид уран бүтээлчид тогтмол үзэсгэлэнгээ гаргаж уран бүтээлээ олон нийтэд хүргэх, худалдан борлуулах боломж бүрдэж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ