Энэ сарын 10-наас нийт нутгаар хүйтэрнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-06 11:25:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг УЦУОШТ-өөс танилцуулав.

Аравдугаар сарын 12-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд 07,09,10-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно.

Салхи энэ сарын 6-9-нд зарим газраар баруун, баруун өмнөөс 12-14м/с байна. Мөн Алтайн салбар уулсаар салхи 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с байна.

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Энэ сарын 10-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ. Ингэхдээ уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.  Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй.  

Холбоотой мэдээ