Нийгмийн түншлэлийн багийнхан зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 17:49:39

Нийгмийн түншлэлийн багийн 3 дугаар зөвлөлгөөн “Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн түншлэлийн багийн ажлын үр дүн, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд боллоо.

Зөвлөлгөөнийг Баянхонгор аймгийн ИТХ, ГХУСАЗЗ, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран сумдын төр захиргааны байгууллагуудын 200 шахам төлөөллийг оролцуулан зохион явуулав.

Тус зөвлөлгөөнийг нээж, аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Д.Ширмэн хэлэхдээ, бидний зохион байгуулж байгаа ажлын гол зорилго нь Баянхонгорын иргэд айх айдасгүй, амгалан тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх явдал. Энэ ажилд нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо чухал”-ыг онцоллоо.

Зөвлөлгөөнөөр гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ниймгийн түншлэлийн багийн ажлын үр дүнг дүгнэн, 2016 онд хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тогтоолоо.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ