Коронавирусний судалгаанд оролцох хүмүүсийн жагсаалтыг Хятад руу илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /TASS/.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний гарал
үүслийг судлахад оролцох хүмүүсийн жагсаалтыг гаргаж, Хятад руу илгээжээ. Энэ
тухай ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгдэв.
ДЭМБ-ын гүйцэтгэх хорооны тусгай чуулганд цар тахалтай
тэмцэх асуудлаар үг хэлэх үеэрээ тэрбээр коронавирусний үүслийн талаарх
асуудлаар Хятадын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байгааг цохон
тэмдэглэжээ. Судалгаанд бэлтгэх зорилгоор ДЭМБ БНХАУ руу долдугаар сард мэргэжилтнүүдээ
илгээж байсан аж. Харин одоогоор олон улсын үүрэг гүйцэтгэхэд оролцох хүмүүсийн
жагсаалтыг гаргаж, Хятадын эрх баригчид руу илгээжээ. Жагсаалтад дэлхийн олон
орны шинжээчдийн нэрс багтсан байна.
Коронавирусний үүсэлтэй холбоотой судалгааг янз бүрийн чиглэлээр
явуулах шаардлагатайг Райан 9 дүгээр сарын 25-нд цохон тэмдэглэсэн юм.