Хонконгийн засаг захиргааны тэргүүн парламентад тавьдаг жил тутмын илтгэлээ хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-12 15:09:24

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам хууль тогтоох зөвлөлдөө лхагва гарагт тавихаар төлөвлөж байсан жил тутмын илгээлтээ 11 дүгээр сарын эцэст болгож хойшлуулснаа мэдэгджээ. БНХАУ-ын засаг захиргааны тус онцгой бүсийн эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн талаар Бээжинтэй зөвлөлдөх шаардлагатай болсонтой холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.


“Хонконгийн эдийн засгийг сэргээхийн тулд бидэнд эх газрын Хятадын дэмжлэг хэрэгтэй” гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, холбогдох хэд хэдэн санаачилгыг БНХАУ-ын төв засгийн газарт хэлэлцүүлэхээр илгээсэн байна. Бээжин эдгээр арга хэмжээг баталбал "олон нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулсан" жилийн тутмын илгээлтдээ оруулж магадгүй гэж Кэрри Лам хэлжээ.


Үүний сацуу тэрбээр лхагва гарагт хөрш Шэньжэнь хотод айлчилна гэдгээ мэдээлсэн байна. БНХАУ-ын эдийн засгийн анхны онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд Шэньжэньд болох бөгөөд тус улсын дарга  Ши Жинпинь оролцох аж. БНХАУ-ын дарга Шэньжэньд лхагва гаргийн өглөө очиж, "чухал илтгэл" тавина гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.  


Холбоотой мэдээ