Анагаах ухааны сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-13 08:24:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 960 оюутны хичээлийн шинэ байр ашиглалтад орлоо.


Баруун бүс нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн өмчит АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хичээлийн шинэ байрны барилгыг улсын төсвийн 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Манхан-Уст” компани гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Тус хичээлийн байр нь 960 оюутны хүчин чадалтай дөрвөн давхар спорт, урлагийн заалтайгаас гадна сургалтын лаборатори ашиглалтад орсноор оюутнууд дадлагажиж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, орон нутгийн удирдлагууд болон тус сургуулийн багш, оюутнууд оролцлоо.



Холбоотой мэдээ